Соёлын өвийг өвлөн уламжлагчид бол Монголын ондоошил, ялгарлыг дэлхийд бий болгогчид юм. Монгол улс ЮНЕСКО-д соёлын өвөө бүртгүүлсэн орнуудыг тэргүүн эгнээнд багтдаг. Ирэх оны хувьд Монгол Улсын Засгийн газраас Монголд аялах жил болгон олон улсад зарласан. Энэ аяны хүрээнд Монголд аялах жуулчдын сонирхлыг татах гол брэнд бүтээгдэхүүн, соёлын өвийг өв тээгчид бий болгоно. Тийм ч учраас гурван дүүргийн соёлын өв тээгчид, уламжлагчид зөвлөлдөж байгаа нь энэ юм.