Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой тохиож буй энэ өдөр Монгол Ардын Намын дэргэд “Анхны долоо” санг байгуулжээ.
“Анхны долоо” сан нь хүүхэд залуучууд руу чиглэсэн, тусгаар тогтнолын үнэт зүйл, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг олгох зэрэг олон чиглэлд үйл ажиллагаа явуулахыг онцолж сан нь гадаад улсад суралцах 20 хүүхэд, дотоодын их дээд сургуульд суралцах 80 хүүхдэд тус сангаас сургалтын тэтгэлэг өгнө гэнэ дээ.