American Airlines компанийн 64 хүн тээвэрлэж явсан иргэний агаарын тээврийн онгоц саяхан Вашингтон хотод газардах гэж байхдаа нисдэг тэрэгтэй мөргөлдөж, осолдсон байна.

Онгоцонд 60 зорчигч болон хөлгийн багийн 4 гишүүн байсан бөгөөд Канзас мужаас хөөрч, Вашингтон дахь Рейган нисэх онгоцны буудалд газардах гэж байхдаа агаарт нисдэг тэрэгтэй мөргөлдөж, Потомак гол руу унажээ.
Одоогийн байдлаар хүн амиа алдсан эсэхийг мэдэх боломжгүй байна хэмээн хотын цагдаагийн алба мэдээлжээ.
American Airlines-ын онгоцтой мөргөлдсөн нисдэг тэрэгт гурван америк цэрэг байсан аж. Мөрдөн шалгах ажиллагаа болон аврах ажиллагаа үргэлжилж байна.