Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн, Монголын ард түмний эрхэм хүү, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсанд хүндэтгэл үзүүлж, Төрийн ордноос салах ёс гүйцэтгэлээ.






