Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсомыг олон жилийн турш шүүмжилж байсан Подкастер Жо Роган өнгөрсөн пүрэв гарагт Техас дахь өөрийн студидээ кино найруулагч Мел Гибсоныг урьж Калифорни мужид үүсээд буй гамшигт үзэгдлийн талаар ярилцжээ.

Мужийн засаг захиргаа өнгөрсөн жил орон гэргүй хүмүүст 24 тэрбум доллар зарцуулсан хэрнээ ойн түймрээс урьдчилан сэргийлэх талаар юу ч хийгээгүй тухай тэд ярилцаж “Калифорничуудын татварт төлсөн тэр их мөнгө хаачсан бэ???” гэж асуудал хөнджээ.

Амбан захирагч Гэвин зурагтаар гарахдаа бүх зүйл сайхан байгаа мэт дүр эсгэж, “Калифорни хамгийн шилдэг нь, бид хамгийн гайхалтай эдийн засагтай” гэх мэтээр төөрөгдүүлсээр ирсэн. Тэр энэ мужийг сүйрүүлсэн, үнэхээр тэр сүйрүүлсэн” хэмээн Жо Роган шүүмжилсэн байна.

Харин Мел Гибсон “2019 онд Гэвин Ньюсом хэлэхдээ ойг арчлах, тордох, хамгаалахад бүх зүйлийг хийх болно гэж байсан. Гэвч тэр юу ч хийгээгүй. Үнэндээ бидний татварын бүх мөнгө Гэвиний үсний гельд л зарцуулагдсан байх” хэмээн “хошигножээ”.

Гал түймрийн улмаас Калифорни мужид олон мянган айл орон гэргүй болж, Лос-Анжелес дахь Холливуудын одод, тэрбумтнуудын тансаг зэрэглэлийн хаус, орд харш, хотхонууд юу ч үгүй шатсан бөгөөд хохирогчдын нэг нь тэр юм.

Эх сурвалж: Foxnews