Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус улсаас Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристофф Бауманн, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги хамтран “Нисдэг тэргээр урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн 30 орчим алба хаагч хамрагдаж байгаа юм.

Энэ сарын 25-26-ны өдрүүдэд үргэлжлэх тус сургалтаар алба хаагчдад тогтоол болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах онолын болоод дадлагыг хээрийн нөхцөлд хийж байна.

http://nema.gov.mn/post/157063

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги-ASAR Unit 111