2023 оны 08 дугаар сарын 02-ны 07:30мин байдлаар:

⛔️Улсын чанартай А0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-ээс буюу Нарийн гүүрийн хөдөлгөөнийг ТҮР ХААСАН хэвээр байна.

⛔️ Та бүхэн тус чиглэлд зорчихгүй байна уу❗️

Нарийн гүүрийн 2 талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урсснаас болж авто замын зорчих хэсэг нурж нарийсан байдалтай байна.

Баянхонгор талаас суудлын авто машин 30, автобус 3, ачааны авто машин 1, 3 автобусанд зорчигч 104 жижиг тэргэнд ойролцоогоор 80 хүн боогдсон байдалтай байна.

Аймгийн онцгой комисс болон цагдаагийн байгууллагатай бүсийн инженер Д.Отгонбаяр газар дээр нь хамтран ажиллаж байна.