Агаарын тухай хуулийн 15.1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална”, 15,3-т “Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно” гэж заасан байдаг.Налайх дүүргийг 2022 онд нэмж агаарын чанарыг сайжруулах бүсэд оруулах болсонтой холбоотой тус дүүргийн 8 хорооны гэр хорооллын 7226 айл өрхөд сайжруулсан шахмал түлш хэрэглэх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогчийн баталсан удирдамжийн дагуу Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчид үйлчлэх алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэс, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамтарсан ажлын хэсэг өнөөдөр /2022,01,28/ Налайх дүүрэгт ажиллаж байна.