Өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн хүүхдээ сонсох” өдөр тохиож байна.

Энэхүү өдрийн хүрээнд Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн дагуу харьяа  дүүргийнхээ хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох ажилтан, байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэг бүхий хүүхдийн элчүүд андгайгаа өргөн нийслэлийн Засаг даргаас үнэмлэхээ гардан авлаа.

Эдгээр Хүүхдийн элчүүдийг дүүрэг бүр хүүхдийн чуулганаараа хэлэлцүүлж сонгосон бөгөөд дүүргийн засаг дарга нар батламжилсны дагуу өнөөдөр үнэмлэхээ гардан авч байна.

Ингээд дүүрэг бүрийн хүүхдийн сайн сайхны төлөө хичээнгүйлэн ажиллах Хүүхдийн элчүүдийг танилцуулж байна.

1Б.БарслхагваБаянголЖүжигчин
2А.АмаржинБаянзүрхОюутан
3Э.ДөлгөөнКонтент бүтээгч, сошиал медиа марктер
4Ц.ЦогзолмааБагануурХЭҮТ салбарын зохицуулагч
5Х.ЦогцэцэгБагахангайБХД ИТХ тэргүүлэгч
6Ч.РаднаабазарНалайхНалайх дүүргийн засаг дарга
7Н.АлтаншагайСонгинохайрханСонгинохайрхан дүүргийн засаг дарга
8Н.ЦэцэнбилэгСүхбаатарРеппер
9С.ГантогооХан-УулДуучин
10Д.АриундалайЧингэлтэйSBN телевизийн продюсер