Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын Газар болон Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран “Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-д 2020 оны 08 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ажиллах, тэдний бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, ур чадвар эзэмшүүлэн анхан шатны мэдлэг олгох зорилтын хүрээнд “МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТ”-ийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.Мөн энэ үеэр Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын Газрын дарга Б.Мөнх-Оргил болон холбогдох удирдлагууд мөн Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн удирдлагууд, дүүргүүдийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар санал сэтгэгдлээ солилцож хамтын ажиллагааг бэхжүүлж хамтран ажиллах талаар уулзалт хийлээ.Сургалтын үр дүнд бизнес модел, хэрэглэгчийн зан төлөв, маркетингийн хольц, үйлчилгээний маркетинг, маркетингийн судалгаа шинжилгээ, брэнд бүтээх гэх мэт маркетингийн талаар анхан шатны мэдлэгүүдийг олж авсан бөгөөд сургалтын дараа суралцагсад Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв” –ийн үйл ажиллагаатай танилцлаа.