АНУ-ын сагсан бөмбөгийн NBA лигийн тоглолтын үеэр Вашингтон ДС хотод өчигдөр /2018.12.13/ монгол хүүхдүүд үндэсний урлагаа сурталчиллаа. Монголын үндэсний өв соёлыг харуулах зорилготой “Mongolian Heritage night” тоглолтыг АНУ дахь Монголын Элчин сайдын яам зохион байгуулжээ. Тоглолтыг АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр үзсэн тухайгаа твиттер хуудаснаа бичжээ.
Монгол хүүхдүүд маань Вашингтон Визардс Бостон Селтиксийн тоглолтын өмнө үзүүлбэр үзүүллээ. Монголоо сурталчилсан тэдэндээ, тоглолт үзсэн Монголчууддаа баярлалаа
NBA-гийн тоглолтын өмнө болдог үзүүлбэрийн хугацаанд хүүхдүүд монгол бүжиг бүжиглэж, морин хуур тоглон, цам харайх үзүүлбэрийг үзүүлсэн байна.
')}