Бүх цаг үеийн шилдэг хайрын кинонуудын дээгүүр эрэмбэлэгддэг “In the mood for love” киноны 25 жилийн ойг тохиолдуулан Хятадууд энэ жилийн Валентинаар тус киноны үнэнч фенүүдэд нэгэн сюрприз барихаар болжээ.

“In the mood for love” киноны багийнхан 25 жилийн дараа “үүцээ” задалж, кинонд оруулалгүй үлдээсэн байсан зарим сценүүдээр нэмж баяжуулсан шинэ хувилбарыг ирэх 2-р сарын 14-нд кино театруудаар гаргах гэнэ.