ТӨСЛИЙН ЯВЦ, ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос эхлэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
 
Төслийн хүрээнд Швейцарын Холбооны Улсын шинжээч энэ сарын 19-23-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа.
 
Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрайтай уулзаж, төслийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
 
“Хот дахь эрэн хайх аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл” нь Монгол Улс олон улсад үүрэг гүйцэтгэх, олон улсын эрэн хайх аврах дунд шатны ангиллын багтай болох үндэс суурь болох юм.
Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү