Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байдлыг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажил эхэлсэн. Иргэд, олон нийтийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэнгийн тоог нэгээр нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн нь “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү нарын зарим хүнд таалагдахгүй байгаа бололтой. Тэд ногоон байгууламжийг устгаж, үгүй хийх гэж буй мэтээр олон нийтэд буруу ойлголт өгч байгаагаас нь харахад тэр шүү дээ. Нийслэлийн холбогдох албаны хүмүүсийн ярьж байгаагаар хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь 1.6 га талбайг хамардаг бөгөөд энэ хэсэгт усан оргилуур хийхээс гадна дугуйн талбай, нийтийн бие засах газрыг барьж, тохижуулах аж. Ингэхдээ шүүмжлэгчдийн ярьж байгаачлан ногоон байгууламжийг устгахгүй бөгөөд харин зураг төслийн траст орж байгаа модыг шилжүүлэх ажлыг хийх юм байна.
Гэтэл үүнийг “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү яагаад эсэргүүцэх болов. Хотын даргыг ийнхүү эсэргүүцэж, олон нийтийн өмнө гарч улстөржүүлэх нь өөрт нь ашигтай гэж санав уу. Сураг сонсох нь ээ, ирэх сонгуулиар Чингэлтэй дүүрэгт нэр дэвших юм гэнэ. Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнг сайжруулах төслийг шүүмжилснээрээ тэр иргэдийн анхааралд өртөж, өөртөө иргэдийн дэмжлэгийг авч чадна гэж тооцсон бололтой.
Түүнийг утааны эсрэг тэмцэж байсныг нь олон нийт санаж буй биз ээ. Гэтэл энэ онд утааг олон нийтийн нүдэнд харагдахуйцаар бууруулчихсан нь Ц.Пүрэвхүүг тэмцэх “ажил”-гүй болгочихов уу гэлтэй. Тэрбээр “Утааны эсрэг ээж аавууд”-ын ТББ-иараа Засгийн газраас 41 сая төгрөг авсан гэж жагсаж байсан ээж, аавууд ихээхэн шүүмжлэлтээй хандаж байсан удаатай. Мөн тэрбээр 2018 онд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор төрийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэх тухай захирамжаар өөрийн үүсгэн байгуулсан “Утаан эсрэг аав ээжүүд” ТББ”-ын нэрийн өмнөөс гэр хорооллын иргэдийн дунд “Байшингаа дулаалья” лекц унших нэрээр 2018 оны 5 сард буюу утаа буурсан хаварын улиралд 15.0 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Түүнийг урин дулаан цаг ирж байхад гэр байшингаа дулаалах аргын тухай лекц уншсан уу, эсвэл тухайн үедээ Хотын дарга С.Батболдыг шантаажлаж мөнгө авсан уу гэдэг асуудал хариултгүй үйлдэж байна.
“Утааны эсрэг ээж аавууд”-ын ТББ-ыг үүсгэн байгуулагч, фэйсбүүк дэх тус пэйжийн админ Ц.Пүрэвхүүгийн амьдрах арга нь болсон Хотын утааг С.Амарсайхан дарга бодитой бууруулсан нь, түүнийг дэмжиж мөнгө өгөөгүй нь дургүйг хүргэсэн бололтой.
Мөн тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан сэтгүүлч Г.Уянга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын сонгогдсон Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээ бэлтгэлээ Хотын даргыг харлуулж, орилж хашгирч олонд илүү танигдана гэж тооцсон уу, эсвэл өөрийг нь дэмжиж мөнгө өгөөгүйд Хотын дарга С.Амарсайханд бухимдсан уу ямартай ч Хотын ажлыг шүүмжлэхээр улайран зүтгэж эхэллээ.
Харин энэ удаад тэрбээр сонгуульд нэр дэвшихийн тулд цэцэрлэгт хүрээлэнг сайжруулах ажлыг улстөржүүлж шоу хийв үү.
Дашрамд хэлэхэд “Утааны эсрэг ээж аавууд”-ын ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон тус фэйсбүүк дэх тус пэйжийн гишүүд өөрсдийг нь “худалдан” мөнгө босгоод явж байдаг Ц.Пүрэвхүүгийн бусармаг явдлыг мэддэг болов уу.
Хоёр сарын дараа тохижуулсан цэцэрлэгт талбайг хараад Ц.Пүрэвхүү мэтийн хүмүүс юу ярих бол.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд