“ХӨГЖИЖ БУЙ УЛС ОРНУУДЫН ГАМШГИЙН ДАРААХ СЭРГЭЭН БОСГОХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ" НЬ СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Хятадын Улаан Загалмай Нийгэмлэгээс Хятадын Улаан Загалмай сургалтын төвтэй хамтран зохион байгуулж байгаа “Хөгжиж буй улс орнуудын гамшгийн дараах сэргээн босгох чадавхыг бэхжүүлэх" нь сэдэвт сургалтад ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах-09 дүгээр ангийн алба хаагчид оролцлоо.
Алба хаагчид тус улсын Улаан Загалмай хорооны үйл ажиллагаатай танилцаж, гамшгийн үед нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, гамшгийн дараах сэргээн босголт, Хятадын олон нийт, сайн дурын байгууллагуудын гамшгийн үеийн оролцоо чиглэлээр танхимын сургалтад хамрагдсан юм.
Энэ хүрээнд БНХАУ-ын Сычуан мужид 2008 онд тохиолдсон газар хөдлөлтөд өртсөн Шиан хотын эмнэлэг, сургуулийн барилгын гамшгийн дараах сэргээн босголттой танилцлаа.
БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан тус сургалт энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилсэн юм.
Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү