НИСДЭГ ТЭРГЭЭР ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус улсаас Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристофф Бауманн, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги хамтран “Нисдэг тэргээр урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн 30 орчим алба хаагч хамрагдаж байгаа юм.

Энэ сарын 25-26-ны өдрүүдэд үргэлжлэх тус сургалтаар алба хаагчдад тогтоол болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах онолын болоод дадлагыг хээрийн нөхцөлд хийж байна.

http://nema.gov.mn/post/157063

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги-ASAR Unit 111

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү