Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөө шөнө буюу зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө Булганы нутгаар усархаг хүйтэн бороо, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Улаанбаатар хот орчмоор их хэмжээний бороо орох тул үер усны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалтад хяналт тавихаар яг одоо УОК-ын Шуурхай штабт ажиллаж, аймаг, нийслэл, орон нутгийн байгууллагуудтай цахим хурал хийж байна.
Маргааш буюу энэ сарын 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар эрс сэрүүсэн, Хэнтийн уулсаар нойтон цас орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.
Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү