МЭРГЭЖЛИЙН АВРАГЧ-УСЧИН, ШУМБАГЧИД IV ЗЭРГЭЭ ГАРДАЖ АВЛАА

Онцгой байдлын ерөнхий газраас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран "Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагч"-ийн анхан шатны сургалтыг тус сургуулийн Усан спорт, сургалтын төвд зохион байгуулж, IV зэргийн нормативыг амжилттай биелүүлсэн алба хаагчдад үнэмлэх гардууллаа. Мөн алба хаагчдад “Шумбагчийн хувийн дэвтэр”, “Шумбагчийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг олгосон юм. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 35 алба хаагч хамрагдаж, мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, 25 метр уртын шумбалт хийж биет олох, 5 метрийн гүнээс биет гаргах зэрэг чадвар эзэмшлээ. Онцгой байдлын байгууллагаас 2014 оноос хойш арав дахь жилдээ тус сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд алба хаагчид усчин аврагчаар бэлтгэгдэж, үүрэг гүйцэтгэж байна.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү