Багахангай дүүрэгт Улаанбаатар төмөр замын харьяа байгууллагын албан хаагчид болон төрийн үйлчилгээний байгууллагын төлөөлөлтэй УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг танилцууллаа.
Багахангай дүүрэгт 2020-2024 онд улсын төсвөөс нийт 26,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хийгдэж буй онцлох ажлуудаас дурдвал:
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн барилга-2,7 тэрбум төгрөг
Соёлын ордны барилга-5,1 тэрбум төгрөг
Орон сууцын байруудын их засвар-3,8 тэрбум төгрөг
Замчин нуурын гэр хорооллын “Дэд бүтцийн төв”-ийн гадна инженерийн хангамжийн шугам-14,3 тэрбум төгрөг
150 хүний суудалтай спорт цогцолборын барилга-2,4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсанаар ирээдүйн Багахангай “Зүүн бүсийн тээвэр ложистикийн түшиц газар, худалдаа үйлчилгээ, Үйлдвэрлэл технологийн парк, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих бүх салбартаа инновац нэвтрүүлж, мэдлэг шингээсэн шинэлэг хот” болон хөгжинө.
Хумиж буй тэлж хөгжих бодлогын хүрээнд Багахангай дүүрэг нийслэлийн дагуул хот болсноор орон сууц барих аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлт эдэлнэ. Ипотекийн зээлийн 50-аас багагүй хувийг дагуул хотын иргэдэд олгоно. Улмаар Багахангайчууд ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж эхэлсэн гээд иргэдийнхээ амьдарч, ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлого, шийдлийн ажлууд хийгдэж байна. Цаашид ч эдгээр ажлууд үргэлжлэх болно.