Аллага, хүчирхийллийн агууламж бүхий бичлэгүүдийг бусдад түгээхгүй байхыг анхааруулж байна

Фэйсбүүк чат болон группуудээр аллага, хүчирхийллийн агууламж бүхий гадаад улсын видео бичлэг тарж байгаатай холбоотой устгах арга хэмжээг Фэйсбүүк компанитай хамтран явуулж байна.

Уг бичлэгийг санаатай бусдад тараасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, тухайн фэйсбүүк хэрэглэгчийн хаягийг хаах хүртэл арга хэмжээ авах тул ямар нэг хэлбэрээр бусдад түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хэрэв та уг бичлэгийг хүлээж авсан бол бичлэгийн линк буюу холбоосыг бидэнд ирүүлнэ үү.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба 

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү