Монгол Улсын Үндсэн хуулийн 12-р зүйлд зааснаар Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн бөгөөд төрийн бэлгэ, тэмдгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт төрийн хүндэтгэлийн бэлгэдэл нь цорын ганц байхаар хуульчилж өгсөн.
Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Монгол улсын төрийн тугийг хүндэтгэх тухай” зарлиг гаргаж, Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг даалгасны дагуу Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хүндэтгэлийн өргөөнд залаатай байсан Төрийн хүндэтгэлийн 9 хөлт цагаан тугийг аймгийн Музей сургалт, судалгааны төвд 2019 оны 2 дугаар сарын 20*-ны өдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.
Аймгийн Засаг даргын зүгээс тулгар төрийн түүхийн улбааг хойч үедээ таниулах, өвлүүлэн сурталчлах үйлсэд зориулан 9 хөлт цагаан тугийг үзмэрийн танхимдаа хүндэтгэлтэйгээр байрлуулж, өргөн олонд хүргэн ашиглаж байхыг хүслээ.
Мөн тухайн үед Дорноговь аймгийн хүндэтгэлийн 9 хөлт цагаан тугийг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн нийт сумдын удирдлага, хамт олон, ард иргэд та бүхэндээ талархсанаа илэрхийллээ.