"Ransomware" халдлагын гаралт нэмэгдэж байгаа тул эх сурвалж тодорхойгүй холбоосоор орохгүй байхыг анхааруулж байна. Сүүлийн үед албан байгууллагууд руу чиглэсэн "Ransomware" халдлагын гаралт нэмэгдэж байгаа тул эх сурвалж тодорхойгүй холбоосоор орохгүй байх, файлыг татаж авахгүй байхыг анхааруулж байна.
Энэ төрлийн халдлагад өртснөөр байгууллагын компьютер, серверт хадгалагдаж байгаа мэдээллүүд шифрлэгдэх буюу цоожлогдож ашиглах аргагүй болдог.
Шинээр гарч буй хортой кодыг тайлах түлхүүр нь зөвхөн тухайн кодыг бичсэн гэмт этгээдүүдэд байдаг ба тэд уг түлхүүрээ хохирогчид зарж, санхүүждэг. Иймд болзошгүй эрсдлээс өөрийн байгууллага, мэдээллээ хамгаалахын тулд доорх зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс