Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангиас цагдаа, дотоодын цэргийн хүндийн өргөлтийн тэмцээнийг зохион байгууллаа. Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны 2019 оны анхны тэмцээн ийнхүү эхэллээ. Тэмцээнд 61, 67, 73, 81, -96, +96 нийт 6 жинд, 29 анги байгууллагын 170 гаруй баг тамирчид авхаалж самбаа, хүч чадлаа сорьсон юм.
"Тэргүүн байр"-т 153 оноогоор Эргүүл хамгаалалтын газар, "Дэд байр"-т 120 оноогоор Дотоодын цэргийн 805 дугаар анги, "Гутгаар байр"-т Дотоодын цэргийн 05 дугаар анги шалгаран тэмцээн амжилттай өндөрлөлөө.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв