“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонтой амьдрал зохионо.
Г.Анхмаагийн хувьд өмнө нь жүжигчин Т.Билэгжаргалтай тоонот гэрт толгой холбож байсан ч нэг их удалгүй хоёр тийш болцгоосон.
Т.Билэгжаргалын тухайд гэргийгээсээ дөнгөж өрх тусгаарласныхаа дараа “Playboy” сэтгүүлийн нүүрийг чимж байсан бүсгүйтэй “жиг” ургуулаад зогсохгүй түүнийгээ ч олны харцнаас нуугаагүй юм.
Тэгвэл Г.Анхмаа охинтойгоо нам гүмхэн амьдарч байгаад саяханаас ийнхүү банкны захирал залууг өөрийн болгосноо зарлав.
Түүнээс есөн насаар ах О.Орхон нь 1993 онд ОХУ-ын Ярославль хотын есдүгээр дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөж банкны эдийн засагч, санхүүч мэргэжил эзэмшсэн нэгэн ажээ.