“10 000 программист” бэлтгэх төслийн хүрээнд мэдээлэл, технологийн чиглэлээр суралцах сонирхолтой 400 хүүхэд, залуусыг “Анхан шатны жава програмчлалын хэлний болон веб хөгжүүлэгчийн сургалт”-д хамруулахаар төлөвлөн, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон “Эмпасофт” сургалтын төвтэй хамтран ажиллаж байна.Тус сургалтын 11 дэх ээлжид хамрагдсан 20 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төгсч байна.Сургалтад хамрагдсан хүүхэд залуучуудад Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил “Улаанбаатар инновацын төв”-д сертификат гардуулан, цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүслээ.Энэхүү сургалтыг амжилттай төгссөн суралцагчид “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффисоор үнэгүй үйлчлүүлэх боломжтой юм.