Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар  тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хүрээнд экспортод гаргах нүүрсний анхны арилжаа өнөөдөр амжилттай явагдаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн хатуу коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. 

Энэхүү  дуудлага арилжаагаар  дуудах үнэ 0.28 хувиар өслөө.

Тус компанийн экспортод гаргах 64,000 тонн нүүрсний дараагийн арилжаа маргааш буюу 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагаас  явагдана.

Дэлгэрэнгүй зарыг энд дарж хүлээн авч үзнэ үү.