Энэ зуны хамгийн гоё хөтөлбөртэй, хамгийн боломжийн үнэтэй аяллыг Дэлхийн Ногоон Аялал компаниас зарлалаа.
Ази тивийн улсууд дотроос хамгийн анх өндөр хөгжилд хүрч, Америк Англи зэрэг улсуудтай мөр зэрэгцэн эдийн засгийн тэргүүлэгч гүрнүүдийн нэгд тооцогдох болсон Азийн бар улс Япон орноор аялах гайхалтай аялалдаа урьж байна.
Дэлхий нийтээрээ тансаг үнэтэй аяллуудаас татгалзаж, тухайн ард түмний ахуй амьдрал дунд нь орсон үүргэвчтэй аялал, ганцаарчилсан аялал гэсэн шинэ трэндүүд эрчимтэй хөгжиж, өндөр байшин барилга гэхээсээ илүү ховор сайхан байгалийн үзэмж, хүний хөл хүрээгүй зөвхөн тухайн нутгийх нь хүн ард мэддэг газар нутаг, зан заншил дунд нь орж үзэх зэргийг илүүд үзэх болсон билээ. Аялал жуулчлалын салбарт шинэ өнгө төрх, дэлхийн шинэ трэндүүдийг нэвтрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа Дэлхийн ногоон аялал ХХК-аас танд Япон улсын Киото, Осака, Кобэ хотуудыг нэг гараагаар үзэх, бас дээр нь хамгийн боломжийн үнээр эдгээр газруудыг үзэх аялалдаа бүртгэж эхлээд байна.
Мөн үүнээс гадна Фүжи ууланд авирах аялал, Фүжи уулын дор халуун рашаанд амрах амралттай аялал зэрэг аяллуудаа зарлаад байна.
Наадмын дараа буюу 7 сарны 27, 8 сарын 03-нд гарах эдгээр аяллууд нь Японы хамгийн гоё фестивалиудын нэг болох Ханаби баярын үеэр гарч байгаа онцлогтой бөгөөд Ханаби нь Токиогийн хамгийн том галт наадам юм. Япончууд бүгд үндэсний хувцасаа өмсөн, хосууд, найзууд, гэр бүлээрээ хэдэн цагийн турш үргэлжлэх салют буудлагыг үзэхээр голын эрэг даган цуглацгаадаг юм.
Дээрх аяллуудын үнийн хувьд зөвхөн онгоцны тийз л гэхэд 2,5саяд хүрээд байгаа энэ зуны хувьд хамгийн боломжит хямд зардлаар гарч байгаа бөгөөд бид танд 2,600,000₮-с 2,800,000₮-т аяллын бүх шаардлагатай зардлыг багтаасан үнийг санал болгож байна. Аяллын зардалд:
- Онгоцны тийз
- Зочид буудал
- Аяллын даатгал
- Аялагч нарт замчилах хөтчийн үйлчилгээ
- Япон улс дахь унаа тээврийн зардал
- Үзвэр үйлчилгээний төлбөр зэрэг зардлууд багтсан.
Энэ дашрамд эрхэм аялагч нартаа аялал амралтаа эртнээс тооцож, хугацаагаа тулгаж сандралгүй, аялал амралтаа төлөвлөж байхыг зөвлөж байна. Визтэй орнуудад аялахын тулд доод тал нь 2 сарын өмнөөс аяллын компанитай холбогдон судалж, визний материалаа бүрдүүлэн визэндээ орж эхлэх шаардлагатай байдаг бөгөөд аялалд гарах өдрөөс 25 хоногийн өмнө гэхэд таны бүх зүйл жин тан болсон байх хэрэгтэй байдаг юм. Энэ нь та 7 сард аялна даа гэж тооцож байгаа бол 4 сараас аяллын компаниа судлаж холбогдож эхлэх, үнийн санал хөтөлбөрийг нь судлах, визний материалаа бүрдүүлж үйлчлүүлэхээр сонгосон аяллын компаниасаа зөвлөгөө авч эхлэх хэрэгтэй гэсэн үг юм.
Харин урд хойд хөрш болон бусад виз мэдүүлэх шаардлагагүй улсууд руу хүссэн үедээ аялах боломжтой байдаг ч хугацаа тулгаж өгсөн захиалгад онгоцны тийз олдохгүй байх, олдлоо ч маш өндөр үнээр олдох зэрэг эрсдэлүүд байдаг билээ. Иймээс та ажил амралтаа эртнээс төлөвлөж, хамт аялах хүмүүстэйгээ ярилцаж бэлдэж байх хэрэгтэйг зөвлөх байна.
Таны аяллын хөтөч: Дэлхийн ногоон аялал ХХК
Хаяг: Зоос гоёл, Татварын ерөнхий газрын дэргэд Тод тауэр 9 давхарт.
Утас: 91048568, 99993480
')}