Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын төлөөлөл ШУА-ын Физик, технологийн хүрээлэнгээс хэрэгүүлж буй Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн үйл ажиллагаатай 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр танилцлаа. Уулзалтад Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын орлогч дарга Д.Түвшинбаяр, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын төлөөлөл Физик, технологийн хүрээлэнгийн Сэргээгдэх эрчим хүчний техник, технологийн судалгаа Төслийн удирдагч Академич Т.Галбаатар, Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн эрхлэгч доктор Б.Мэндбаяр нар оролцов.

Уулзалтаар Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудад сэргээгдэх эрчим хүчний технологи ашиглан шийдвэрлэх, тэр дундаа Улаанбаатар хотын барилга байгууламжийн дээвэрт нарны зай суурилуулан эрчим хүч үйлдвэрлэх амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, барилгын материалын дулааны алдагдлын тооцоог гаргах сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр сургалт зохион байгуулах зэрэг боломжийн талаар ярилцаж цаашид бодлогын түвшинд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.