Монгол улсын 28  дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2018 оны 4-р сарын 10-аас хойш хорих 461-р ангид саатуулагдаад байгаа. Энэ хугацаанд түүний бие муудсан тул Хоёрдугаар эмнэлэгт шилжүүлсэн талаар бид мэдээлсэн.

Түүнийг суллах цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал дөнгөж сая Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурлаар түүнийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан байна.

Түүнийг 59 хоног саатуулсны дүнд ийнхүү батлан даалтад гаргалаа. ')}