Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Хүрээлэн байгаа орчинд ээлтэй аялал жуулчлал ба гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт салбар дундын хамтарсан зөвлөгөөнийг Хэнтий аймгийн Хэрлэн суманд зохион байгуулж байна.

Зөвлөгөөнөөр байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Зөвлөгөөнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Феликс Гленк оролцож үг хэллээ.

Уг арга хэмжээнд БОАЖЯ, УУХҮЯ, ГХУСАЗЗАА, НИТХ, ШЕЗ, УЕПГ, ШШҮХ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ, МХЕГ, Экологийн цагдаагийн алба, Хэнтий, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид, Шүүх, Прокурор, Цагдаагийн газрын алба хаагчид болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна.