Хятадын эдийн засгийн үзүүлэлт энэ оны эхний улиралд хүлээлтээс давж, 5.3 хувьд хүрчээ. Шинжээчид дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтийг 4.8 хувьтай байна гэж таамагласан боловч өмнөх улиралтай харьцуулахад 1.6 хувийн өсөлттэй гарав.

Covid-19-ийн дараа тус улс эдийн засгаа сэргээхээр хичээж буй. Эрэлт удааширч, үл хөдлөх хөрөнгийн хямрал нүүрэлсэн нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх болсон. Экспорт, импортын үзүүлэлтүүд өнгөрсөн сард буурсан ч улирлын үзүүлэлтээр таамаглаж байснаас сайн үр дүн гарчээ. Үүнд үйлдвэрлэлийн гүйцэтгэлээс гадна сар шинийн баяртай холбоотой зардал нөлөөлсөн гэж үзэж байна.

Өсөлтийн үзүүлэлтийг нарийвчилбал, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар, жижиглэнгийн худалдааны хэмжээ 4.7 хувиар, нэгдүгээр улирлын тогтмол хөрөнгө оруулалт 4.5 хувиар тус тус өссөн байна.

Дашрамд дурдахад, Хятад улс энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүнээ таван хувиар өсгөх амбицтай зорилт тавьжээ.