Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 57 дугаар тогтоолоор Цагдаагийн албаны тухай хуулийг үндэслэн Хурлын дэргэдэх орон тооны бус “Иргэний зөвлөл”-ийн  7 гишүүнийг томилсон. 

Тус зөвлөлийн гишүүдийг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлаа. Хурлын дэргэдэх Иргэний зөвлөл нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,  гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.  Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Хурлын дэргэдэх орон тооны бус Иргэний зөвлөлийн гишүүдээр томилогдсон Та бүхэнд баяр хүргэе. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй үйл  ажиллагаа, түүний үр дүнд иргэдийн өмнөөс хяналт тавин ажиллах эрх та нарт бий.  Миний бие  иргэний зөвлөлийн ажилд хяналт тавих  эрхгүй ч, зөвлөлийн үйл  ажиллагааг дэмжин  ажиллах  болно” гэв. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ