Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабын орлогч дарга, хурандаа Л.Тамираар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 6 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Засгийн газрын яамдуудад ажиллаж байна.

Ажлын хэсэг Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар “Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай”, Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж” зэрэг эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

УОК-ын даргын 01 дүгээр албан даалгаварт яамдуудад хариуцсан чиг үүргийн хувьд үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдал хангах чиглэлээр тусгайлан даалгасан байдаг. Тухайлбал Барилга, хот байгуулалын яаманд үерийн далан, суваг, шуудууны төлөвлөлт, ашиглалтад хяналт тавьж шаардлагатай газруудад засвар, сэргээн босголтын ажлыг цаг алдалгүй хийх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагууд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах зэрэг ажлыг даалгасан байдаг байна.

Ажлын хэсэг өчигдөр буюу 6 дугаар сарын 24-ний өдөр ЭХЯ, БХБЯ, ЭМЯ, ХХААХҮЯаманд үзлэг, шалгалт хийсэн бол өнөөдөр ЗТЯ, УУХҮЯ, ХНХЯ, БОАЖЯаманд ажиллаж УОК-ын 2024 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилт, үерийн бэлэн байдалд үзлэг хийж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч ажиллах юм.