Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн нийслэлийн 22 байгууллагын 211 албан хаагч өнөөдөр тангараг өргөлөө.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбал зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү  нар оролцож, төрийн албан хаагчдад амжилт хүслээ.