Алимны шүүсэнд (алимны жингийн 83%) глюкоз, фруктоз, сахароз их хэмжээгээр агуулагдахаас гадна төрөл бүрийн органик хүчил байдаг. Мөн А, В, С аминдэмүүд, минерал бодисууд, пектин, эслэг, бага хэмжээний уураг, тос ч бий. Үрэнд нь хүний өдрийн хэрэгцээг хангахуйц хэмжээний йод байдаг учраас алимыг үртэй нь хамт идэхэд сайн.
Алимны эмчилгээний чанар чамлахааргүй их бөгөөд олон өвчинд тустай гэдгийг хүмүүс эрт дээр үеээс мэдэж хэрэглэж ирсэн.
1. Гэдэс өвдөхөд алимыг үрүүрт үрж нухаж иддэг.
2. Алимыг чанаж уувал хөхүүл ханиадыг дарж өгнө, бөөрний ажиллагааг дэмжинэ, цусны даралтыг бууруулна, склероз, подагр, элэгний өвчнүүдийг эмнэнэ.
3. Алим бас нүдний харааг сайжруулах, арьс, үс, хумс зэргийг эрүүлжүүлэх, хүнсэн дэхь төмрийг биед шингэхэд тусалж цусан дахь гемоглобины хэмжээг хэвийн болгож өгдөг.
4. Арьсны экзем болон арьсны өөр бусад өвчний үед гадуур байдлаар хэрэглэнэ.
5. Алимны шүүс хоол боловсруулалтыг сайжруулдаг бөгөөд шээс хөөх, бие организмаас илүүдэл өөх тосыг гадагшлуулах үйлчилгээтэй.
6. Алимны хальсаар өдөр бүр нүүрээ арчиж байвал арьс хөгшрөх хугацааг нэлээд цаашлуулдаг. Ер нь алим идэхэд нас уртасдагийн учир нь алим бие организмаас “муу” холестериныг гадагшлуулж өгдөг, харин алиманд агуудагддаг антиоксидант бодисууд нь организмыг залуужуулдагт байгаа юм.
7. Уруул, хөхний толгой дээр үүссэн хагарал гэх зэргийн арьсны гэмтлийг эмчлэхдээ үрж нухсан алиманд бага зэргийн цөцгийн тос нэмж хутгаад гэмтсэн хэсэг дээр тавина. Мөн хатиг, бусад өрөвсөл дээр ч тавихад тустай.
8. Бие тавгүйрхэж, гүйлгэх үед нухсан алим, тарагтай хольж хэрэглэхэд тохиромжтой ажээ. Харин та алим худалдан авахдаа хөлдсөн алим худалдан авах хэрэггүй. Учир нь хамаг шим шүүс нь алдагдсан байдаг. Хэрвээ алимаа хөргөгчинд хадгалахгүй бол амархан мууддаг.
Эх сурвалж http://www.info.mn ')}