Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв,  Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран 2022 оны 02 сарын 22-ны өдрөөс 7 хоногийн хугацаатай 6-40 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдэд жирэмсний чихрийн шижин, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл зэрэг сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх үзлэг шинжилгээг хамтран хийж байна.
2022 оны 02 сарын 21-ний өдөр 28 эмэгтэйд сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, дотоод шүүрлийн эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар хамтарсан үзлэг оношлогоо хийхэд 3 эмэгтэйд сэтгэцийн тулгамдсан асуудал, 4 эмэгтэйд жирэмсэний чихрийн шижин эрт оношлогдож хяналтанд орлоо.

Жирэмсэн үеийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, жирэмсний чихрийн шижин зэрэг нь  дэлхий нийтэд дунджаар 10-15%, ялангуяа хөгжиж буй  орнуудад 10-41%-ийн  тархалттай  байдаг хэдий ч эрт оношлогдож, шаардлагатай тусламж үйлчилгээ авч чаддаггүйгээс жирэмсэн болон төрөх үеийн хүндрэл, цаашдаа  нярай болон хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл, сөрөг үр дагаврыг бий болгодог билээ.  Иймээс энэ асуудлыг эрт илрүүлэхэд анхаарал тавьж ажиллах нь эхчүүдэд хугацаанаас өмнө төрөх, хүүхдийн жин бага байх, ээжтэйгээ ээнэгшил үүсэхэд бэрхшээлтэй байх, хүүхдэд анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтэх эмгэг, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, зан үйлийн эмгэг үүсэх, цаашдаа ээжид чихрийн шижин эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлсэн  онцгой ач холбогдолтой ажил боллоо. 
https://ncmh.gov.mn/home/#/newsdetail/35