Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Увс аймагт томилолтоор ажиллаж байх үедээ яаралтай хагалгаанд орсон тухай мэдээлэл гарсан юм.

Энэ тухай бид албаны эх сурвалжаас тодруулахад Сангийн сайд гэнэт цусаар бөөлжсөн нь ходоодны шархаас болсон нь тогтоогдож Увс аймагт яаралтай хагалгаанд оруулсан байна, одоо биеийн байдал хэвийн гэлээ. 

Сангийн сайд өнгөрсөн долоо хоногоос эхлэн орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тухайгаа Фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хаягаар мэдээлж байсан.

Тэрбээр өнгөрсөн Лхагва гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд мөн л биеийн байдал нь хэвийн оролцож байсан билээ.